Өнгөрсөн оны хамгийн том 2 сургамж
Шинэ оны мэнд ээ🥳. Ийнхүү 2023 оны анхны дугаараа та бүхэнд хүргэж байна. Cryptonauts та бүхэн шинэ оноо сайхан угтсан гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдрийн дугаарт:
2022 оны Инфляц
Өнгөрсөн оны хамгийн том 2 сургамж
Анхаарал татсан койн
2022 оны Инфляц
Бид оны эхэнд уналт ирэхгүй юм шиг ногоорч байсан саяхан мэт санагдаж байна. "Инфляц, бодлогын хүү, дайн, ДНБ зэрэг үзүүлэлтээс ангид зөвхөн onchain дата дээр ханш тусдаа хөдлөх болно оо" гэж эндүүрч явсан. Сүүлийн 6 сарын турш инфляц болон бодлогын хүүгийн мэдээний шок биткойны ханшид хэрхэн хөдөлж байгааг харцгаасан билээ. Доорх графикт хямралын үеүдэд Төв банк бодлогын хүүг хэрхэн өсгөж байсныг харуулжээ. Өнгөрсөн оных маш огцом өссөн байгааг харж болно.
Тоймловол:
Өнгөрсөн оны 1-р сараас 3-р сарын хооронд инфляц 7.5%-аас 8.5% болон өссөн. Үүний хариуг барьж FED-ийн chair Jay Powell бодлогын хүүг 1.75% болгон өсгөхөө мэдэгдэхэд зах зээл тэр чигээрээ цус алдсан билээ. Зун инфляц, бүр галзуурч 9.1% хувьд хүрэхэд бодлогын хүүг эрчимтэй өсгөж бүх крипто хамгийн доод шалдаа хүрсэн билээ.
Өнгөрсний хувьд ийм байна. Харин 2023 онд FED үргэлжлүүлэн бодлогын хүүгээ өсгөсөөр байхаа мэдэгдсэн. Бодлогын хүү буурч эхлэхэд л бух сэрэх болов уу даа.
Өнгөрсөн оны хамгийн том 2 сургамж
Нэг сагсанд бүү бүх өндгөө хий
Дээрх дүрмийг баримтлан олон койн, NFT авсан ч 5-р сарын LUNA-гийн уналтаар бүгд хамтдаа унасан. Угтаа эрсдэлээ тараан байршуулж нэг койн унахад бусад койн унахгүй, бага алдагдал хүлээх нь хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх гол зорилго. Гэтэл өнгөрсөн жил Terra блокчейн дээрх LUNA, ANC, MIR, SPEC гэх зэрэг койнуудад хөрөнгө оруулж, Terra дээрх NFT худалдаж авсан байсан учраас нэгэн зэрэг ханш унаж том алдагдлыг амссан. Тэгэхээр өөр өөр койн, өөр өөр блокчейн, өөр өөр бирж...
Төвлөрсөн байна гэдэг бол аюул
Биткойн анх гарч ирэхдээ дундын зуучлагчийг халж decentralized буюу төвлөрсөн бус гэдгийг блокчейны тусламжтай хэрхэн бүтээхийг танилцуулж байсан. Өнгөрсөн оны bull market-ийн тренд ч төвлөрсөн бус биржүүд, төвлөрсөн бус аппууд байлаа. Uniswap, Pancakeswap, Quickswap гэх мэт өндөр өсөлтийг эхлэлийн тавьсан DEX-үүд бол гол төлөөлөгчид. Харин үүний хажуугаар төвлөрсөн буюу нэг удирдлагын дор үйл ажиллагаа явуулдаг компаниуд крипто салбарт орж ирсэн. Гэтэл эдгээр төвлөрсөн крипто арилжих, хадгалах үйлчилгээ үзүүлдэг том том компаниуд 2022 онд дампуурч олон мянган хүмүүс хөрөнгөө алдсан аймшигтай үйл явдлууд тохиосон. Voyager Celsuis сүүлд гэхэд FTX. Хэн нэгэнд найдаж хөрөнгөө хадгалуулна гэдэг маш том эрсдэл харин өөрийн хөрөнгөө өөрөө хадгална аа гэдэг байж болох хамгийн эрсдэл бага зам гэдгийг ойлгосон билээ.
Дүгнээд харахад 2022 он том том уналтууд, улайсан тоонууд байсан юм шиг. Гэхдээ зүгээрээ уншигч та өөдрөг байгаарай. Танаас ч ихийг алдсан хүмүүс цаана чинь байна.😮
Анхаарал татсан койн
Сарын өмнө Solana дээр гарч бужигнуулсан y00ts NFT өргөжин Polygon блокчейн дээр гарахаар болжээ.
Өнгөрсөн жил бараг хамгийн олон хамтрах гэрээ байгуулсан блокчейн Polygon байх. Starbucks, Reddit, Instagram гээд л. Тийм дээ ч Polygon блокчейнийг Decrypt 2022 оны шилдэг төслөөр сонгосон байх. Өмнөх дугааруудад Reddit дээрх profile Avatar-ууд хэрхэн boom болж байсныг бичиж байсан. Үүний ард Polygon байсан. Та instagram дээр digital collection гэсэн хэсэг гарч ирсэнийг харсан уу. Үүний ард бас л Polygon. Сүүлд гэхэд л Donald Trump-ийн NFT Polygon дээр гарсан.
Polygon блокчейн нийт хөрөнгийн хэмжээгээрээ 6-т бичигдэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зах зээл дээрх мөнгөний 2.5%-ийг эзэлж байна. MATIC-ийн ханш ETH-тэй адил 60%-иар унасан ч өсөхдөө ETH-ээс илүү хурдаар өсөх боломж харагдаж байна.
Гэрлийн хурдаар
КриптоПуужин багийн ирээдүйн төлөвлөгөө, төвлөрч буй ажлуудыг эндээс үзээрэй.
Cosmos экосистем дээр 2022 онд ямар ахиц дэвшлүүд гарсан бэ?
Өнгөрсөн онд юу болоод өнгөрөв. 365 өдрийг 7 минутад
Блокчейн дээр шатар тоглох боломжтой болох нээ.
Ирээдүй рүү…
Мягмар гаригт: Герман улсын ажилгүйдлийн түвшин (16:55), Герман улсын Инфляцын түвшин (21:00)
Лхагва гаригт: АНУ-ын нээлттэй ажлын байрны тайлан (23:00)
Пүрэв гаригт: АНУ-ын ажил эрхлэлтийн урьдчилсан тайлан (21:15)
Баасан гаригт: АНУ-ын ажил эрхлэлтийн эцсийн тайлан ба ажилгүйдлийн түвшин (21:30)
2023 онд хамтдаа пуужиндъя🚀🚀🚀