Орлогын тайланд маркет анхаарлаа хандуулсаар байна
"During earnings season, equities reveal their true colors, and fortunes are made or lost in the blink of an eye." - Warren Buffett
Маркет:
Хувьцааны ханшинд гадаадын болон дотоодын гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Дотор эрхтнээ шинжлүүлж байгаа мэт улирал болгон орлогын тайлан гаргах нь Public Company болгоны тавилан аж.
Банкны салбарын өндөр хүлээлттэй байсан орлогын тайлангууд гараад зогсохгүй захаасаа технологийн компаниудын тайлан гарлаа.
UPS-ийн орлого уналттай ба санаснаас доогуур гарсан нь жил гаран дуншиж байгаа эдийн засгийн хямралын үзүүрийг цухуйлгаж буй мэт боловч Microsoft-ийн орлого санаснаар өндөр гарсан нь Технологийн салбар хүчтэй байгааг харуулж байж болох ч, 5-р сарын 4-нд гарах Apple-ийн орлого Supply Chain, iPhone-ийн эрэлт буурч байгаа гэсэн хүлээлтээс болоод доогуур гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Жижиг Банкнуудыг дампуурах эрсдэл өндөртэй гэж маркет үзсэнтэй холбоотойгоор First Republic банкнаас $100 тэрбум доллар гарч явсныг тайлангаас нь олж мэдсэн бөгөөд үүнээс болоод хувьцаа нь хүчтэй уналт үзүүлэв.
Төв банкны бодлогод “pivot” буюу 180 градусын эргэлт хийн, хатуугаас зөөлөн болох шийдвэрийг зах зээл хүлээж тэсэхгүй First Republic-руу төвлөрсөн дайралт хийгээд төв банк болон Jerome Powell-ийг ацан шалаанд хийх гэж оролдож байгаа мэт харагдана. Энэ байдлаараа First Republic 3 сард дампуурсан банкнуудын араас орно хэмээн олон шинжээчид үзэж байна.
Улс төрийн талбарт гарсан шинэ сонин гэвэл Biden дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Trump, Biden 2 дахин халз үзэх магадлал маш өндөр болж байна.
Source: https://fivethirtyeight.com/features/biden-reelection-2024-chances/
Хэн нь Америкийн 47 дахь ерөнхийлөгчийн сонгуульд ялахыг хэлж мэдэхгүй ч би xувьдаа Трампыг дэмжихээс гадна дээрх графикаас Biden-ны Аpproval rating унасныг харж болно.
Crypto:
Банкны хямрал дуусаагүй сургаар Биткойн бас өсөөд амжив. Одоогийн байдлаар буцаад $28,300-руу гулгаж орж байгаа харагдаж байна.
Би бол Макро эдийн засаг, Liquidity condition-оос болоод Биткойныг Bitcoin Maxi-нууд шиг энэ жил All time High-аа хийнэ гэж бодохгүй байгаа.
Биткойн дээр шинэ төрлийн дайралт хийж байгаа талаар мэдээлэл гарав. Сонирхсон хүмүүс нь дараах линкээр харна уу.
Luna:
Do Kwon-ийг баривчлагдсанаас үл хамааран шинэ ажлууд явж байгааг Terra alliance, LionDao зэргээс харж болно:
https://twitter.com/terra_money/status/1649107816970584066?s=46
https://twitter.com/TheLionDAO
Shanghai upgrade-ийн дараа Ethereum дээр тэрбум гаран долларын зоос суларч байна, Дэлгэрэнгүйг:
https://twitter.com/tomwanhh/status/1650030287362088960?s=46
VPN-ийн хэрэглээ хэвийн үзэгдэл болсонтой холбоотой энэ артикль тааралдлаа.
VPN-тэй холбоотой бүтээгдэхүүнтэй төслүүд дунд Brave browser, яг өөрсдөө decentralized VPN гаргасан гэвэл dVPN гэж төсөл байдаг. Гар утасны АПП суулгаад ганц зоос гэлтгүй, кредит картаараа хүртэл төлбөр хийж болдог төвлөрсөн бус VPN гаргасан төсөл энэ юм. Ханш нэлээн доогуур байгаа ч гэсэн ямар ч hype байхгүй төсөл тул хөндлөнгөөс ажиглаад байж байна.
Solana:
Дараагийн Булл маркетаар будаа болгоно гэж хувьдаа хүлээж байгаа төсөл бол Solana.
Ethereum-ээс сая дахин, Polygon-оос 1,000 дахин хямд зардлаар NFT бүтээх Compressed NFT гэгдэх технологи Solana дээр боломжтой болсон.
Saga гар утас аль хэдийн хүмүүсийн гар дээр ирээд эхэлсэн:
GPU rendering-ийг Blockchain deer хийх боломжтой болгож байгаа. Render төсөл Solana blockchain-рүү шилжилт хийх болж байна.
Одоогоор Polygon хэрэглэдэг энэхүү төсөл нь Helium-тай адил Solana-г сонгосон нь Solana-ийн технологи бусдаасаа ямар давуу болохыг харуулсан үйлдэл боллоо.
Arbitrum дээрх төсөл судалъя гэвэл дараах thread-ийг уншаарай:
https://twitter.com/flowslikeosmo/status/1650877412195078144?s=46
Defi төслүүд судалъя гэвэл:
https://twitter.com/thedefinvestor/status/1650509203063046148?s=46
Би бол Defi төслүүдээс $SNX, $PERP, $LYRA дээр буллиш байгаа бөгөөд дээрх жагсаалтад бас сонирхолтой төслүүд байсныг үгүйсгэхгүй ээ.
Үнэт металл сонирхдог уншигчид байгаа бол… Here is something for you:
Ногоон технологи гэгч үнэхээр биеллээ олъё гэвэл хангалттай зэс олборлох асуудлыг шийдэх хэрэгтэй. Чилээс гарах зэсийн олборлолт буурна гэсэн мэдээ бас гарсан.
Шинжээчдийн үзэж байгаагаар 2035 он гэхэд зэсийн эрэлтийг 2 нугарна гэж үзэж байгаа юм байна.
Гэхдээ эрсдэл нь эдийн засгийн хямрал нүүрлээд, бүх юмны эрэлт огцом буурвал яах вэ? Хятадын эдийн засаг нээгдлээ гээд санасан шин түүхий эдийн ханшийг дээш нь өргөхгүй бол яах вэ?
Тэгвэл зэсийн ETF байдаг юм байна.
Ticker Symbol: COPX