Сайн байцгаана уу?
Та бүхэндээ дараагийн хөрөнгө оруулалтын саналаа хүргэхэд бэлэн болоод байна. Энэ удаа та бүхэнд эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаний талаар танилцуулах болно.
Компаний талаар ярихаас өмнө бид Нейтропени /Neutropenia/ гэх ойлголтын талаар тодорхой мэдээлэлтэй болцгооё. Тус ойлголт нь нэгэн төрлийн цусны эмгэг бөгөөд цусны урсгал /bloodstream/ дахь Neutrophils /Нейтрофил/ хэмээх цагаан эсийн агууламж багасах үзэгдлийг хэлдэг. Neutrophils /Нейтрофил/-ууд нь хүний дархлааны тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бие махбодыг бактери, мөөгөнцрийн халдвараас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Neutrophils /Нейтрофил/-ийн тоо багассанаар дархлаа суларч, халдвар, архаг үрэвсэлд өртөмтгий болгодог.
Нейтропени /Neutropenia/ дараах шалтгааны улмаас үүсдэг:
- Нейтрофилийн шинээр үүсэх нөхцөлийг бууруулдаг химийн эмчилгээ болон эмүүдээс үүдэлтэйгээр,
- Генетикийн өвчин эсвэл аутоиммун /autoimmune/ эмгэг зэрэг ясны чөмөг гэмтээдэг архаг өвчний үр дагавраас үүдэлтэйгээр,
Нейтропени /Neutropenia/ нь дэлхийн эрүүл мэндийн хэмжээнд томоохон асуудал болоод байгаа бөгөөд өнгөрсөн онд тус өвчний хүрээнд эргэлдэх хөрөнгийн хэмжээ 13 тэрбум доллароос давж, 10 жилийн дотор 20 тэрбум доллароос давах төлөвтэй байна.
Зах зээлийн хэмжээ өндөр байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд Нейтропени /Neutropenia/-тэй тэмцэх чадвар бүхий шинэ эмийг хөгжүүлэх ажил төдийлөн ахиц багатай байна.
Тэгэхээр CryptoPuujin багийн зүгээс та бүхэнд Нейтропени /Neutropenia/-тэй амжилттай тэмцэж буй нэгэн компанийг өнөөдөр онцолж байна.
· X4 Pharmaceuticals /XFOR/
X4 Pharmaceuticals нь нейтропени, анхдагч дархлал хомсдол зэрэг дархлааны тогтолцоотой холбоотой судалгааг түлхүү хийдэг ба ховор өвчнийг эмчлэх эмийг нээх, хөгжүүлэх, худалдаанд гаргахад чиглэсэн биофармацийн /biopharmaceutical/ компани юм.
Тэд Нейтропени /Neutropenia/-тэй тэмцэх тэмцлийн үр дүнд Mavorixafor хэмээх эмийг бүтээсэн ба тус эм нь цусны цагаан эсийг ясны чөмгөөс цусны урсгал /bloodstream/ руу шилжүүлэх, улмаар цусны эргэлт дэхь нейтрофилийн түвшинг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Мөн Нейтропени дэхь WHIM хам шинжийн эсрэг үр дүнтэй тэмцдэг байна. Дээрх эмгэг, хам шинжүүдтэй өмнө нь өдөр тутмын хүнд тарилга хэрэглэх замаар тэмцэж байсан бол Mavorixafor нь энгийн эмтэй адил амаар ууж хэрэглэх боломжтой тул хуучин эмүүдтэй харьцуулахад гаж нөлөө багатай байдаг.
Mavorixafor нь өнгөрсөн оны сүүлээр 3-р шатны эмнэлзүйн туршилтыг амжилттай хийснээр X4 Pharmaceuticals-ийн хувьцааг тодорхой хэмжээгээр өсгөсөн. Тус компани энэ оны дундуур FDA-д түргэвчилсэн зөвшөөрлийн /Covid-19-ийн вакцин хэрэглээнд хурдан орсон шиг/ талаар өргөдөл гаргахаар төлөвлөж байгаа ба энэ оны эцсээс өмнө зөвшөөрөл авч магадгүй байгаа. Ингэснээр Нейтропени /Neutropenia/-тэй холбоотой зах зээлд Mavorixafor эм чухал байр суурийг эзлэх юм.
Иймд уншигч та өөрийн хөрөнгө оруулалтын багцад эрүүл мэндийн салбарын хувьцааг нэмэх гэж буй бол X4 Pharmaceuticals-ийг анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ.
Unuudur 22% ussun ene. 5 sariin 4-nd webinar hiine.