МӨЛЖҮҮРТЭЙ АРИЛЖААНЫ САНАЛ №4
Сайн байцгаана уу?
CryptoPuujin багийн бэлтгэн хүргэдэг мөлжүүртэй арилжааны саналын ээлжит дугаар танд хүрэхэд бэлэн болоод байна.
Өнөөдөр бид агаарын хөлөг онгоц болон бусад нисэх байгууламжийн үйлдвэрлэгч болох Spirit AeroSystems Holdings Inc. (SPR) талаар онцлох болно.
· Spirit AeroSystems (SPR)
Нисэх онгоц, цэргийн систем, тийрэлтэт онгоц зэрэг төрөл бүрийн нисэх онгоц үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2005 онд байгуулагдсан хэдий ч компанийн үндэс суурь нь 1927 оноос эхтэй. SPR нь 1930-аад онд Boeing компанийн нэг хэсэг байсан ба цэргийн нисэх онгоцнуудыг бүтээх үүрэгтэй байв.
.
SPR нь 18,200 гаруй ажилтантай. Канзас мужийн Вичита хотод байрладаг бөгөөд Шотланд, Англи, Франц, Малайзад үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн зах зээлийн үнэлгээ одоогийн байдлаар 2.96 тэрбум ам.доллар бөгөөд түүний гол өрсөлдөгчид нь Boeing, Raytheon Technologies, Northrop Grumman, Lockheed Martin, Bombardier, Airbus зэрэг компаниуд байдаг. Эдгээрээс Boeing болон Airbus нараас SPR-ийн үйл ажиллагаа өндөр хамааралтай байдаг.
Бидний судалгааны үр дүнд SPR-ийн үйл ажиллагаа хумигдаж, зах зээлээс шахагдаж байгаа дүр зураг ажиглагдаад байна. Тодруулбал, SPR өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбартаа тэргүүлэгч, гол тоглогчийн үүргийг гүйцэтгэдэггүй ба түүний зах зээлд эзлэх байр суурь улам татарсаар байна.
- Иргэний нисэхийн салбарт Boeing, Airbus компаниуд тэргүүлж байгаа,
- Цэргийн техник үйлдвэрлэлийн салбарт Lockheed Martin, Northrup Grumman, BAE Systems, Raytheon зэрэг компаниуд тэргүүлж байгаа,
- Зөөврийн онгоц үйлдвэрлэлийн салбарт Bombardier болон Embraer тэргүүлж байна.
Харин SPR зах зээлд дээрх компаниудын туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож байгаа нь түүний чадамжийг тодорхой түвшинд хязгаарладаг. Тодруулбал, дээрх компаниуд ямар нэгэн асуудалд орох, борлуулалт буурах зэрэг нөхцөл байдал үүсэхэд үүнээс үүдэх үр дагавар SPR-д шууд нөлөөлдөг гэсэн үг юм.
SPR-д одоо бодитой үүсээд буй асуудлын тухай авч үзвэл:
2023 оны 4-р сарын 13-нд Boeing компани Spirit AeroSystems-ийн үйлдвэрлэсэн эд ангид асуудал үүссэний улмаас Boeing 737 Макс онгоцныхоо нийлүүлэлтийг бууруулж байгаа тухай мэдээлэл цацагдав. Тус мэдээгээр Boeing-ийн хувьцааны үнэ буурсан ч SPR-д нөлөөлөх нөлөөлөл түүнээс ч их байв. Үүний дараа Нью-Йорк хотын шүүх дээр Spirit болон Boeing-ийн эсрэг нэхэмжлэл ар араасаа гарч ирэв. Тодорхой хугацааны дараа нөхцөл байдлыг илүү дэлгэрэнгүй тайлбарласан мэдээ гарсан ба Boeing 737 Max онгоцны хойд хэсгийн зарим холбох хэрэгсэлд "стандарт бус" аргыг ашигласан гэх дүгнэлт гарав. Мэдээж "стандарт бус" аргыг ашиглан гүйцэтгэсэн ажил нь SPR-ийн хариуцан хийж байсан ажил тул SPR-ийн хувьцааны үнэ 4-р сарын 14-нд нэгж хувьцааны үнэ 7.38 доллароор унаж нэг өдрийн дотор 21%-иар буурсан үзүүлэлт болов.
CryptoPuujin багийн зүгээс энэ үзүүлэлтээр тус компаний хувьцааг хангалттай түвшинд унасан гэж үзэхгүй байгаа ба дахин унах боломжтой гэж харж байна. Учир нь дээрх үйл явдлын дараа Boeing компани өөрийн хариуцлага, хувьцааны үнэд учрах хохирлыг багасгахын тулд SPR-тай хамтрах хамтын ажиллагаагаа багасгах, мөн Airbus SPR болон Boeing-ийн асуудлаас үүдэн SPR-тай харилцах харилцаагаа бууруулах нөхцөл байдал үүсээд байна.
Хэрэв дээрх нөхцөл бодитойгоор үүсвэл SPR дампуурах эрсдэл яригдаж эхэлнэ. Учир нь 2022 онд Boeing нь SPR -ийн орлогын 60 хувийг, Airbus 22 хувийг тус тус бүрдүүлсэн байдаг. Мөн Boeing болон SPR нарын дунд хийгдсэн гэрээнд “Нэгжийн тоог гэрээний нөхцөлөөс хамааран тээвэрлэхээс өмнө захиалагч цуцлах эсвэл хойшлуулж болно” гэх заалттай ба энэ нь Boeing худалдан авалтын хэмжээг хүссэн үедээ бууруулах боломжийг олгодог. Нэгэнтээ SPR дампуурах эрсдэл яригдахад тус компанийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 1 тэрбум доллар буюу нэгж хувьцаанд 10 орчим доллар болж буурах боломжтой юм.
Мөн SPR санхүүгийн байдал сайнгүй байна. Тэд 1.19 тэрбум долларын бондыг 7.5%-ийн купонтойгоор 2020 оны 4-р сард гарсан бөгөөд 2025 оны 4-р сарын 15-нд дуусгавар болно. 2023 оны 4-р сарын 13-ны үйл явдлаас болж SPR олохоор төлөвлөж байсан ашгийн хэмжээ буурсан цаашлаад дахин санхүүжилт хайх сонирхол нэмэгдээд байна.
Иймд CryptoPuujin багийн зүгээс SPR-тай холбоотой дараах хоёр арилжааны саналыг та бүхэндээ танилцуулж байна.
· 2023 оны 10-р сарын 20-нд дуусах хугацаатай, 25 ам.долларын Put Option-ыг нэг гэрээнд 1.85 доллар хүртэл "Buy to open” (Эрсдэл өндөртэй)
· 2023 оны 7-р сарын 21-нд дуусах хугацаатай, 33 ам.долларын Put Option-ыг нэг гэрээнд 4.1 доллар хүртэл "Buy to open”. (Эрсдэл багатай)
Option арилжаанд spread тавьж мэддэг бол өөрийнхөө хүссэн spread-ийг хэрэглэж бас болно.