Крипто мөнгө доошоо урсаж байна
Шинэ долоо хоногийн мэнд. Манай EZ эдийн засаг шинэ дугаар орсон шүү. Ард секюритиз компанийн хөрөнгө оруулалтын зөвлөх Э.Лхагвасүрэн зочинтой ярилцсан дугаарыг үзээрэй.
Өнөөдрийн дугаарт:
Крипто мөнгөн урсгал
Uniswap DEX + BNB Chain
AI койнууд
Meme
Крипто мөнгөн урсгал
Өнгөрсөн долоо хоногт крипто руу орох мөнгөн урсгал нэмэгдэж 37 сая доллар орсон байна. Гэхдээ энэ мөнгөний 68% нь short BTC гэсэн үүсмэл хэрэгсэл рүү явжээ. Арилжааны идэвх 90 өдрийн дунджаа давж 1.6 тэрбум долларт бөгөөд эдгээр арилжааны 80% буюу 990 сая доллар нь биткойн арилжаа байв.
Биткойн руу орсон мөнгө 5.7 сая доллар байсан бол биткойны ханшийг унана гэж үзсэн үүсвэл хэрэгсэл 25.5 сая долларын өсөлтийг үзүүлж өнгөрсөн оны 7 сарын үзүүлэлтийг давлаа. Зах зээл дээр хүмүүс бух зах зээл эхэлсэн гэж үзэхгүй байгаа нь харагдаж байна. Хөрөнгө оруулагчид зах зээлийг доошоо гэж хүлээж байгааг дээрх тоонуудаас харж болох юм.
Үүн дээр нэмээд Ethereum Name Service буюу Ethereum блокчейн дээрх хэтэвчний нэр борлуулдаг DAO 10,000 ETH-ийг USDC-гээр солих тухай яригдаж байна. DAO-нийтдээ 40,746 ETH and $2.46 million USDC хөрөнгөтэй байгаа бөгөөд ETH-ийн ханшийн уналт тэдэнд таалагдахгүй байгаа нь мэдээж. Тиймээс ETH-ийнхээ 25% ийг stablecoin болгож ханшийн савлагаанаас зайлсхийж байгаа энэ ажээ. Энэхүү солих хэлцэл нь Gnosis auction-аар явагдах бөгөөд хэд гэсэн ханшаар арилжих нь чухал байна.
Хувьцаа дээр иймэрхүү өндөр дүнтэй биржийн бус арилжааг нь багцын арилжаа гэдэг бөгөөд зах зээл дээр ханшил шууд нөлөө үзүүлэхгүй ч хөрөнгө оруулагч нарт “Market maker-үүд ханшийг хэд гэж харж байгааг мэдэгддэг”. Ямартай ч хамгийн бага ханш 1300 байх бөгөөд түүнээс дээш дүнгээр хэлцэл хийгдэх нь ээ.
Uniswap DEX + BNB Chain
Ethereum блокчейн дээрх хамгийн том DEX Uniswap дээр BNB Chain нэмэгдэхээр болжээ. Нийт санал хураалтаар 80%-тайгаар дэмжигдэж 0xPlasma Labs энэхүү хөгжүүлэлтийн ажлыг хийх гэнэ. BNB chain uniswap дээр нэмэгдсэнээр Uniswap дээрх нийт эргэлдэж буй хөрөнгийн хэмжээ 1 тэрбум доллароор нэмэгдэнэ гэж хүлээж байгаа аж. Uniswap эргэн халуухан сэдэв болж UNI койны ханш урт хугацаандаа эерэг хөдөлгөөн хийх магадлалтай харагдаж байна.
Ethereum, Polygon, Arbitrum, Optimism, Celo networks гэсэн сүлжээнүүд дээр Uniswap ажилладаг бөгөөд тун удахгүй мөн zkSync сүлжээн дээр гарна.
Сансарын тариалан
Kujira төсөл дээр 185%-ийн APR-тай farm хийх арга
AQUA болон $USK койнуудыг ижил дүнгээр авна
Kujira дээрх Pool рүү орж койнуудаа хийгээд LP койноо авна
LP токеноо stake хийнэ.
AI койнууд
Он гарснаас хойш хамгийн халуухан сэдэв болоод байгаа техник технологийн дэвшил бол ChatGPT хиймэл оюун ухаант хайлтын систем билээ. Google бидэнд хайсан зүйлстэй холбоотой эх сурвалжуудыг өгдөг бол ChatGPT асуусан асуултад өөдөөс яг л хүн шиг хариулах болно. Та монгол хэл дээрх хувилбарыг туршиж үзээрэй.
Магадгүй, магадгүй крипто зах зээл дээрх дараагийн тренд AI буюу хиймэл оюун ухаан байж болох юм. Крипто зах зээл дээр AI технологийн ашигласан зарим төслүүдийг танилцуулъя.
AllianceBlock ALBT
ALBT Price $0.102094
Market Cap Rank #420
Market Cap $46,733,199
All-Time High $1.36
All-Time Low $0.0362
AllianceBlock блокчейн хоорондын гүүрэн дээр ажиллах бөгөөд өгөгдлийн аналитик болон статистик үзүүлэлт дээр хяналт тавьдаг.
Fetch.ai (FET)
Fetch.ai Price $0.279057
Market Cap Rank #126
Market Cap $292,813,559
All-Time High $1.17
All-Time Low $0.0081695
Шинэ давхаргатай харилцах, дотоод харилцан үйлчлэлд зориулагдсан. Эдийн засгийн тооцоонд ашигладаг. Өгөгдлийн асуулгыг турших, хурдан илрүүлэх CLI программ.
iExec RLC (RLC)
iExec RLC Price $1.65
Market Cap Rank #229
Market Cap $118,691,940
All-Time High $15.51
All-Time Low $0.1538
Ирээдүйн интернэтэд чиглэсэн төсөл юм. iExec ийг ашигласнаар дата хадгалах орон зайг удирдах, түрээслүүлэх боломжтой.
The Graph GRT
The Graph Price $0.084667
Market Cap Rank #58
Market Cap $748,896,222
All-Time High $2.84
All-Time Low $0.0520
Төгс алдаагүй Dapp хийхийн тулд хөгжүүлэгч нарт өгөгдлүүд хэрэгтэй болдог. Өгөгдлийг цуглуулах нь хүнд хэцүү, их хугацаа шаарддаг. Үүнийг шийдэхээр The Graph гарч ирсэн бөгөөд хиймэл оюун ухаан шаардлагатай өгөгдлүүдийг цуглуулан, боловсруулалт хийж хөгжүүлэгч нарт санал болгох юм.
Гэрлийн хурдаар
Solana өөрсдийн ухаалаг гар утас бүтээнэ гэж өнгөрсөн онд мэдэгдсэн бөгөөд хөгжүүлэлт дизайны ажил явагдаж өөрсдийн app store-той болох гэнэ.
Binance компани зарим хэрэглэгчдийнхээ койныг өөрсдийн b-token хадгалдаг хэтэвч рүүгээ алдаа гарган шилжүүлжээ. Хамгийн том бирж хүртэл ийм алдаа гаргаж байгаа бол төвлөрсөн биржид итгэнэ гэдэг хэцүү болж байна даа.
Metamask хэтэвчнээсээ Lido болон Rocket Pool рүү ETH stake хийх боломжтой болно.
Bored Ape Yacht Club NFT төслийн баг NFT-гээрээ тоглодог тоглоом гаргаж байгаа юм байна.
MakerDAO өөрийн stablecoin тогтвортой барих зорилгоор хадгалж буй 100 сая долларын үнэлгээтэй USDC-ийг Yearn Vault -д 2% ийн хүүтэйгээр хадгална.
Биткойн болон Хувьцааны хамаарал сүүлийн саруудад хүчтэй байсан бол ирээдүйд энэ хамаарал сулрах хандлагатай байна.
Ирээдүй рүү
Мягмар: Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн (18:00),
Лхагва: Шинэ Зеланд ажилгүйдэл (05:45),Газрын тосны дэлхийн хурал: OPEC (18:00), Евро бүсийн инфляц: (18:00), Евро бүсийн ажилгүйдэл: (18:00)
Пүрэв гариг: АНУ-ын Бодлогын хүү (3:00), Төв банкны Ерөнхийлөгч хурал (3:30), Их британи улсын Бодлогын хүү (20:00), Евро бүсийн Бодлогын хүү (21:15)
Баасан:АНУ-ын ажил эрхлэлт NFP, ажилгүйдэл (21:30)