Сайн байцгаана уу?
CryptoPuujin багийн бэлтгэн хүргэдэг арилжааны саналын шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид Бразилын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн технологи (financial technology) буюу "финтек" (fintech) компани болох PagSeguro Digital (PAGS)-ийг онцлох болно.
· PagSeguro Digital (PAGS)
Тус компани нь анх 2006 онд Бразил улсад вэбсайт хэлбэрээр үйл ажиллагаагаа нээж байсан бол одоо Бразил даяар болон бусад улс орнуудын хооронд цахим төлбөр тооцоо хийдэг 3 тэрбум долларын үнэлгээтэй компани болж өргөжин тэлсээр байна. PAGS нь 2018 оноос эхлэн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлсэн.
CryptoPuujin багийн зүгээс PAGS-ийг онцолж буй эхний шалтгаан бол 2023 оны 4 дүгээр сараас эхлэн Бразилын төв банк урьдчилсан төлбөрт карт (prepaid card) ашиглахад авдаг "interchange fees"-ыг хязгаарлах шийдвэр гаргасан. Урьдчилсан төлбөрт картууд нь хөгжиж буй орнуудад (Монгол, Бразил гэх мэт улс орнуудад) цахим төлбөр тооцооны гол хэрэгсэл болдог.
Энэхүү шийдвэр нь жижиглэн худалдаачид болон бусад худалдаа эрхлэгчдийг картаар төлбөр тооцоо хүлээн авахад чиглэсэн тааламжтай эдийн засгийн орчин бүрдүүлж байна. Ингэснээр картаар хийх гүйлгээний хэмжээ болон үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ финтекийн компаниудын орлогод чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
PAGS-ын тухайд түүний хувьцааны үнэ 2021 оны бүх цаг үеийн дээд цэгээсээ 85%-иар унасан байдалтай байгаа ч 214.3 сая хүн амтай Бразилыг Дэлхийн эдийн засгийн форумын 2022 оны тайланд "Бразилчууд дижитал төлбөр тооцоог хэнээс ч илүү хурдан нэвтрүүлж байна" гэж дүгнэсэн.
PAGS-ын хувьцааны хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй дурдвал сүүлийн дөрвөн сарын хугацаанд $8-$10 долларын хооронд арилжаалагдаж байна. $8-ийн дэмжлэгийн бүс нь маш хүчтэй байгаа бөгөөд $10 долларын эсэргүүцлийн цэгийг сэтэлсэн тохиолдолд дараагийн эсэргүүцлийн цэг $12 доллар дээр байна.
Манай багийн зүгээс PagSeguro Digital (PAGS) дээр хөрөнгө оруулалтын дараах боломжуудыг танд санал болгож байна.
PAGS-ийн хувьцааг $9.50 хүртэл үнэ дээр худалдан авалт хийх. Ашиг авах эхний цэг $12 байна. (Энэ бидний хүргэх хамгийн эрсдэл багатай санал)
2023 оны 11-р сарын 17-нд дуусах хугацаатай, $7.50 ам.долларын Call Option-ыг $3 буюу түүнээс бага Limit Order ашиглан худалдаж авах. (Эрсдэлтэй)
Option арилжаанд spread тавьж мэддэг бол өөрийнхөө хүссэн spread-ийг хэрэглэж бас болно.
🤜🏻