Мөлжүүртэй арилжааны санал №6
Сайн байцгаана уу?
Бидний ээлжит хөрөнгө оруулалт, арилжааны саналыг уншиж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе! Бид энэ удаад CrowdStrike Holdings (CRWD)-ийг онцолж байна.
· CrowdStrike Holdings (CRWD)
CrowdStrike Holdings (CRWD) нь үүлэн технологид суурилсан (cloud-based) системийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн технологийн компани юм. Тус компанийг 2011 онд Dmitri Alperovitch, George Kurtz нар үүсгэн байгуулсан байгаа.
CrowdStrike нь өөрсдийн кибер аюулгүй байдлын чадавхыг сайжруулах хүсэлтэй жижиг дунд үйлдвэрээс эхлээд үндэстэн дамнасан томоохон корпорацуудад хүртэл үйлчилдэг.
Тус компани 2019 оны 6-р сард хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд түүнээс хойш хувьцаа нь мэдэгдэхүйц өссөн байдаг. Одоогийн байдлаар CrowdStrike нь кибер аюулгүй байдлын салбарын тэргүүлэх тоглогчдын нэг гэж зүй ёсоор тооцогдож байна.
Гэсэн хэдий ч бидний үзэж байгаагаар хувьцааны үнэ хэт өндөр бөгөөд хүлээгдэж буй ашгаас 52 дахин их байдлаар арилжаалагдаж байгаа нь хувьцааг, ялангуяа бодлогын хүү өндөр (high-interest rate) орчинд уналт үүсэх бүрдлийг бий болгодог.
Иймд бид CRWD хувьцааг эхний ээлжинд $95 доллар орчим хүртэл (Одоогоор $132.16-оор арилжаалагдаж байна) уналт үзүүлэх боломжтой гэж үзээд дараах арилжааны саналыг хүргэж байна:
2023 оны 6-р сарын 16-нд дуусах хугацаатай CrowdStrike Holdings (CRWD)-ийн Put Option-ийг худалдаж авах.