Сайн байцгаана уу?
Өнөөдрийн дугаарт аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулагч Expedia Group (EXPE)-д суурилсан арилжааны саналыг танд хүргэх болно.
· Expedia Group (EXPE)
Expedia Group (EXPE) нь АНУ-д төвтэй үндэстэн дамнасан онлайнд суурилсан аялал жуулчлалын компани юм. Тус компани нь Expedia.com, Hotels.com, Orbitz, Travelocity, Hotwire болон бусад онлайн аялал жуулчлалын брэндүүдийг өөртөө багтаадаг. Үйл ажиллагааны хувьд зочид буудлын захиалга, агаарын тээврийн захиалга, машин түрээс, аяллын багц, далайн аялал зэрэг аялал жуулчлалтай холбоотой олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
Анх 1996 онд Microsoft компанийн салбар болон үүсгэн байгуулагдсан бөгөөд 1999 онд бие даасан компани болсон. Компанийн төв оффис Вашингтон мужийн Seattle хотод байрладаг.
Тус компани нь дэлхийн 200 гаруй улс оронд үйлчилгээ үзүүлдэг. Дэлхийн харьцангуй өөр өөр зах зээлд үйлчлэхийн тулд орон нутгийн вэбсайтууд болон олон янзын хэл дээр бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл Expedia групп нь платформ дээр хийсэн аяллын захиалгаас шимтгэл, хураамж авах байдлаар орлого олдог.
Дэлхийн эдийн засаг сайнгүй нөхцөл байдалд байгаа ч Аялал жуулчлалын салбар харьцангуй тогтвортой хэвээр байна. Энэ нь хэрэглэгчдийн аялах эрэлт идэвхтэй байгааг харуулж байна. Уншигч таны сарын орлого эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас үүдэн хэрэглээнд тань хангалттай хүрэлцэхгүй байгаа ч гэсэн та аль хэдийн энэ зун хаашаа аялах, ядаж улс дотроо нааш цааш явах төлөвлөгөөгөө бодоод амжсан байх. Үүний адилаар дэлхийн өнцөг булан бүрд тантай ижил нөхцөл байдалтай сая сая хүн байгаа ба тэдний ихэнх нь ямар нэгэн байдлаар Expedia-аар үйлчлүүлэх болно.
Мөн Хятадад цар тахалтай холбоотой хориг арга хэмжээнүүд суларснаар бизнесийн болон амралт зугаалгын аялал эрчимжиж байна.
Техник талаасаа мөн хувьцааны хөдөлгөөн өсөх боломжтой харагдаж байна.
Иймд бидний зүгээс 2023 оны 7-р сарын 21-ний өдөр дуусах хугацаатай Expedia Group (EXPE) “call” option-ийг худалдаж авах боломжийг уншигч танд санал болгож байна.
Good job!