Мөлжүүртэй Aрилжааны Cанал №7
Өнөөдрийн дугаараар CryptoPuujin багийн зүгээс Micron Technology (MU)-ийг уншигч танд санал болгож байна.
· Micron Technology (MU)
Micron Technology (MU) нь төрөл бүрийн электрон төхөөрөмжүүдийн санах ой, дата хадгалах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ийн үндэстэн дамнасан корпорац юм. Micron Technology нь 1978 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төв байр нь АНУ-ын Idaho мужийн Boise хотод байрладаг ба DRAM, NAND flash memory зэрэг санах ойн бүтээгдэхүүнүүд болон хагас дамжуулагч төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.
Товчхондоо таны хэрэглэдэг электрон төхөөрөмжүүдэд (гар утас, компьютер, чихэвч гэх мэт) шаардлагатай чипийг дэлхийд нийлүүлдэг томоохон тоглогч гэж ойлгож болно.
Өнгөрсөн үеийн датанаас харахад компьютерын чипний эрэлт тодорхой мөчлөгтэй байдаг. Жишээ нь COVID-19-ийн нөлөөгөөр чипний үнэ тэнгэрт хадаж чип үйлдвэрлэгч компаниудын эрэлт хэрэгцээ асар их өссөн үе байсан бол одоо тэр эрэлт буурч уналттай нүүр тулаад байна.
Эрэлт буурсний нэг тод жишээ бол Apple юм. Тус компанийн MacBook зөөврийн компьютерын борлуулалт 2022 оны мөн үетэй харьцуулахад эхний улиралд 40%-иар буурсан, iPhone-ийн борлуулалт 28%-иар буурсан байна. Компьютер, ухаалаг гар утас зэрэг өргөн хэрэглээний цахилгаан хэрэгсэлд чипүүд их хэмжээгээр ашиглагддаг тул эдгээр бүтээгдэхүүний эрэлт буурах нь Micron-ийн борлуулалтад мөн ихээхэн нөлөөлдөг.
Өнгөрсөн улиралд компанийн орлогын бараг дөрөвний гурвыг бүрдүүлдэг DRAM компьютерын санах ойн (DRAM computer memory)-ийн борлуулалт өнгөрсөн жилийнхээс 52%-иар буурсан байдалтай байна.
Гэсэн хэдий ч уналт ба өсөлт байнга үргэлжилдэггүйг бид бүгд мэднэ. Энэ oны эцэс гэхэд хүмүүс хуучин tech - үүдээ шинэчлээд Micron Technology (MU) эерэг хандлагатай болoх төлөвтэй байна.
Иймд Micron Technology (MU) компанийн хувьцааг $68 хүртэл худалдаж авахад тохиромжтой байна.