Сайн байцгаана уу?
Арилжааны дараагийн саналаа унших гэж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе! Бид энэ удаа Lemonade (LMND)-ийг онцолж байна.
· Lemonade (LMND)
Lemonade (LMND) нь Америкийн даатгалын технологи буюу Insurtech компани юм. LMND-ийг 2015 онд Daniel Schreiber, Shai Wininger нар үүсгэн байгуулсан бөгөөд төв байр нь New York хотод байрладаг. Lemonade нь даатгалын үйл явцыг оновчтой, хурдан болгох, шинэчлэхийн тулд үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг ашигладаг ба дижитал даатгалын платформ хэлбэрээр ажилладаг.
Өөрөөр хэлбэл тэд технологи дээр суурилсан даатгалын үйлчилгээг үзүүлдгээрээ бусад уламжлалт даатгалын компаниудаас ялгардаг тэрч утгаараа түүний 1 сая орчим үйлчлүүлэгчийн 70% нь 35-аас доош насныхан байна.
LMND хиймэл оюун ухааныг (AI)-ийг үйл ажиллагаандаа хэрэглэснээр үйлчлүүлэгчдэд даатгалд хамрагдах болон бусад үйлчилгээг гар утасны төхөөрөмж эсвэл компьютероороо хурдан шуурхай авах боломжтой болсон. Мөн тэднийг дахин давтагдашгүй болгодог зүйл бол "Giveback" хөтөлбөр юм. Энэ нь уламжлалт даатгалын компаниуд шиг цуглуулсан шимтгэлээсээ ашиг олох бус тус мөнгийг үйлчлүүлэгчдийнхээ сонгосон сайн үйлсийн ажилд зарцуулдаг байна. Ингэснээр тэд нийгмийн асуудалд бодитойгоор оролцохын зэрэгцээ компани болон түүний даатгуулагчдын ашиг сонирхлыг нэг зорилгод уялдуулдаг.
Lemonade (LMND) анх АНУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаад дараа нь Европын зарим орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байдаг.
Тэд 2020 оны 7-р сард New York-ийн хөрөнгийн бирж дээр (NYSE) хувьцаагаа гаргаж, анх удаа олон нийтэд санал болгосноор (IPO хийснээр) 319 сая ам.долларыг босгосон. Технологид суурилсан олон компаниудын нэгэн адил LMND-ны хувьцаа ч мөн тогтворгүй байдаг. 2021 оны эхээр LMND нэгж хувьцаа 180 доллароос давсан бол түүнээс хойш тасралтгүй унаж сарын өмнө гэхэд 10 доллароор арилжаалагдаж байв. Одоо 17.62 доллароор арилжаалагдаж байна.
Бидний зүгээс тус компани өсөлт үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа ба insider-ууд ч аль хэдийн өөрсдийн хөрөнгөө LMND дээр байршуулаад эхэлсэн байна. Иймд бид танд дараах арилжааны санааг санал болгож байна:
· Lemonade (LMND)-ийн хувьцааг 17 доллар хүртэл үнээр худалдаж авах.
· 2023 оны 12-р сарын 15-ны өдөр дуусах хугацаатай Lemonade (LMND)-ийн call option-ийг худалдаж авах.
ta buhend yunii umnu medee beldeg ilgeedegt bayrlalaa. ene salbariig sonirhoj baigaa ch haanaas yunaas ehelhee medehgui udlaa.