Ethereum-ийн тоо буурсаар
Шинэ долоо хоногийн мэнд. Өнөөдөр бид хамгийн сүүлчийн "Мэдэхгүй" зүйлээ мэдэж авах болно оо. Тэгэхээр өмнөх дугааруудаар “Мэдэхгүй, Юу мэдэхгүй, Яаж мэдэхгүй” гэдгээ мэдэж бид мэдлэгийг бүтээсэн. Харин одоо "Яаж ашиглахаа мэдэхгүй" үе дээрээ ирлээ. Мэдсэн зүйлээ амьдрал дээр ашиглаж, түүнээсээ өгөөж хүртэж , аль эсвэл бусдадаа мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжиж байгаарай.
Өнөөдрийн дугаарт:
Инфляцын мэдээ
Google Cloud койноор төлбөрөө авна
Wen Moon? Lido…
Ethereum тоо буурсаар
Техник шинжилгээ
Meme
Инфляцын мэдээ
Өнгөрсөн долоо хоногт бидний чих тавин хүлээж байсан мэдээ гарлаа. АНУ-ын инфляцийн түвшин дахин төсөөлж байснаас дээгүүр буюу 8.2% гарлаа. Өмнөх дугаар дээр 8.1% гэж төсөөлж байгаа тухай хэлж байсан. Таамаглаж байснаас муу гарсан учраас зах зээл унасан ч эргэн өссөж шархаа нөхөөд байна.
Core CPI буюу газрын тос, хүнс гэх мэт савалгаа өндөр хүчин зүйлүүдийг хасаж тооцсон инфляц 6.6% гарсан нь 1982 оноос хайших хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. Ямартай ч инфляцийг аргамжих орлогууд үргэлжилж төв банкууд хумих бодлогоо хэрэгжүүлсээр байх нээ.
Google Cloud койноор төлбөрөө авна
Бидний зүрхний гүнд үлдсэн гал ийм л учраас дүрэлзсээр байгаа юм.🔥 Том том компаниуд блокчейн технологийг хүлээн зөвшөөрч хэрэглээнд нэвтрүүлсээр байгаа учраас койн гэх зүйл ор мөргүй алга болохгүй харин ч удахгүй ээлж дараалан пуужиндана гэж итгэдэг. Технологийн салбарын төлөөлөл болсон Google Cloud үйлчилгээнийхээ төлбөрийг койноор дараа жилээс эхлэн авахаар болсноо мэдэгдлээ. Google шууд койноор төлбөрөө хүлээн авч чадахгүй учраас “одоогоор” Coinbase-тай хамтран BTC, ETH, DOGE, USDT гэсэн койноор төлбөрөө хүлээн авах гэнэ. Одоогоор гэсэн нь учиртай. Зах зээл дээр койноор төлбөр хүлээн авах өөр компаниуд гарч ирвэл Coinbase гологдож магадгүй юм. Дэлгэрэнгүй бичлэгийг эндээс үзээрэй.
Wen Moon? Lido…
Ethereum-ийн staking үйлчилгээ үзүүлдэг Lido Finance төсөл Ethereum-ийг Proof of Stake рүү шилжснээр моод болоод байгаа. Долоо хоногийн өмнө Lido Finance Ethereum-ийн 2 дох шийдэл болсон Arbitrum, Optimism сүлжээгээр Ethereum авч stake хийх боломжийг олгоснор 9 сая долларын wstETH хүлээн авчээ. Ингэснээр Ethereum блокчейн дээрх хамгийн их TVL буюу нийт хадгалагдаж буй койны хэмжээгээрээ 2-т Lido finance орж байна.
Ethereum stake хийх үйлчилгээ санал болгодог Coinbase гэх зэрэг төвлөрсөн байгууллагаас LIdo finance нь
Төвлөрсөн бус,
Liquid staking буюу stake хийгээд хариуд нь өөр токен өгдөг гэх давуу талаар ялгарч байна.
Хийж буй хөгжүүлэлт, зах зээл дээрх байр суурийг нь харахаар уншигч танд ч бас бодогдож магадгүй. Wen moon? Lido…
Ethereum тоо буурсаар
Merge амжилттай болсноос хойш анхны удаа шатаж буй Ethereum нь шинээр хэвлэгдэж байгаа Ethereum-ийг давлаа. Нарийн тоогоор харвал өнгөрсөн долоо хоногт 0.13%-иар Ethereum ийн тоо хэмжээ буурчээ. Мөн шинээр хэвлэгдэж буй Ethereum-ийн тоо Merge-тэй харьцуулахад 90%-иар буурчээ. Угтаа зах зээл дээрх тоо хэмжээ буурснаар ханш өсөх хандлага ажиглагдах ёстой. Гэвч бодит байдал дээр макро орчины нөлөөллөөс болж ханшид эерэг нөлөө үзүүлж чадахгүй харагдаж байна.
Тоо хэмжээ буурахаас гадна stake хийсэн Ethereum-ийн тоо өссөөр байна. Одоогоор нийт ETH-ийн 12% буюу 15 сая гаран ETH stake хийгдсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам ихэнх ETH staked болох бөгөөд Liquid Staking буюу ETH stake хийгээд хариуд нь орлох ETH авдаг төслүүд (яг Lido finance шиг төслүүд) зах зээл дээр өнгөлнө гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
Техник шинжилгээ
S&P 500
S&P 500 ханш долоо хоногийн chart дээр буюу урт цагаар харвал үнэхээр хүчтэй support байж болох цэг дээрээ ирж хүчтэй bounce back хийсэн байна. Урт хугацаагаараа бол дээшээ явах магадлал маш өндөр байгаа бөгөөд дараагийн bull run-ний эхлэл ч байж болох юм.
Богино цаг дээр буюу 4 цагийн chart 3500-3700 хооронд range хөдөлгөөн явж байгаад дээшээ задарч магадгүй гэж таамаглаж байна.
ETH/USD
Крипто зах зээл индексийг дагаж хөдлөх нь олон байдаг тул мөн л дээшээ гэж харж байна. 1230 дээр байх support цэг (өмнө нь хүчтэй resistance болж байсан) дээр ханш урт зүү доороо гарган дэмжлэг авсан байна. Энд харагдаж байгаа гурвалжныг дээшээ задлаад 1700 хүртэл өсөх боломжтой гэж таамаглаж байна.