IBC экосистемийн Stablecoin-ууд
Шинэ долоо хоногийн мэндийг хүргэе. Шинэ жил болох гээд догдлоод ч байх шиг, аймшгийн том тоо, бухимдмаар үйл явдлуудыг сонсоод уцаарламаар ч юм шиг. Юм юмны тэнцвэрийг хадгалаад криптогийн тухай мэдээндээ жоохон ч гэсэн анхаарцгаая.
Энэ долоо хоногийн дугаарт:
SOL койн FTX-ийн дараа
IBC экосистемийн Stablecoin-ууд
Meme
SOL койн FTX-ийн дараа
FTX биржийн асуудал яригдаад нэг сар аль хэдийнээ өнгөрчээ. Энэ хугацаанд хүнд хэцүү цагийг туулж байгаа койн бол SOL. FTX-ийн дампуурлын мэдээнээс өмнө Solona блокчейн нь Google-тэй хамтрахаар болж үйл ажиллагаа нь сайжирч, ханш өсөх хандлагатай байсан ч гахай модон дотроос, SAM газар доороос гай дагуулан гарч ирснээр ханш нь 55% унасан билээ.
FTX бирж Solana блокчейнтэй хамтран ажилладаг, хөрөнгө оруулсан хамаатнууд байсан учраас ийм хүчтэй нөлөөлсөн хэрэг. Solana блокчейн дээрх нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн 30 хоногийн хугацаанд 70%-иар буурсан үзүүлэлт байна. Зах зээл дээр "Buy the dip" гэсэн үг байдаг. Тэгвэл SOL-ийг авах цаг нь ирсэн үү?


DeFi төслүүд урагшгүй байж болох ч Solona блокчейн дээрх NFT арилжааны хэмжээ 67%-иар өссөнийг Wu Blockchain мэдэгдлээ. DappRadar data-ний гаргасан тайлан дээр зарим шилдэг Solana NFT цуглуулгууд жишээ нь y00ts and DeGods NFT-нүүд борлуулалтаараа тэргүүлсэн бөгөөд y00ts 528.82%, DeGods 324.12%-иар борлуулалтууд нь тус тус өссөн гэдгийг дурджээ.
Solona блокчейн эцсийн цэгээ арай ч тавиагүй гэдгийг дээрх тооноос харж болохоор байна.
IBC экосистемийн Stablecoin-ууд
IBC экосистем дахин нэг stablecoin-оор бүл нэмлээ. Энэ бол Comdex chain дээр гарч байгаа Composite ($CMST) over-collateralized interchain stablecoin юм. Илүү дүнгээр койн барьцаалан $CMST stablecoin ийг хэвлэх бөгөөд Ethereum дээрх Maker DAO той ижил зарчмаар ажиллах юм.
Уг төслийн засаглалын койн нь $HARBOR байх бөгөөд $CMST stablecoin-ийн ханшийн тэнцвэртэй байдлыг хангах зорилготой. IBC экосистем дээр койн stake хийдэг хүмүүст airdrop зарласан байгаа. Та эндээс шалгаад airdrop-оо аваарай.
Airdrop-оо авахдаа даалгаврыг биелүүлж авч байгаа.
Cswap дээр ATOM/CMDX POOL-д farm хийж даалгавар биелүүлснээр airdrop-оо бүрэн авна.
Cswap дээр одоогоор 4 POOL байгаа бөгөөд хүү нь 300-600% ийн хооронд байна. Энэ хүү нь урамшуулалт аян бөгөөд 12 сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш хүү нь 20% орчимд тогтворжих байх гэж таамаглаж байна.
Сансарын тариалан
IBC дээрх бас нэгэн stablecoin болох USK койноор юу тарьж болохыг харуулъя.
Osmosis дээрээс Kuji койноо аваал Kujira chain рүү шилжүүлнэ
Kujira FIN хэсэгт арилжин USK, axIUSDC худалдан ана
Kujira BOW хэсэг рүү орно
Pools хэсгээс axlUSDC/USK pool-ийг сонгоно.
Pool-д койнуудаа хийгээд stake хийнэ.
Ингээд 24.15% ийн өгөөж хүртэнэ.
Гэрлийн хурдаар
Opensea NFT markeplace дахин нэг блокчейнийг нэмж BSC дээр гарлаа.
Crypto.com бирж Coca Cola-тай хамтран Хөлбөмбөгийн дэлхийн аваргын NFT гаргахаар болсноор ханш нь өсжээ.
Vitalik buterin Ethereum ийн тухай гайхалтай 5 зүйлийн тухай хэлжээ.
АНУ ын шүүгч дампуурлаа зарласан Celsius-ийг хэрэглэгчдэдээ 50 сая долларын койныг эргүүлэх өгөхөөр шийдвэрлэжээ.