Kucoin биржийн 3 оронтой хүү???
Шинэ долоо хоногийн мэндийг хэргэе. Аз жаргал, хүсэл, догдлолоор дүүрэн 12 сар биднийг хүлээж байна даа. Хүмүүс баярт зориулан худалдан авалт хийх, татвараа багасгах гэх зэрэг шалтгааны улмаас Хөрөнгийн зах зээл дээрх мөнгөний хэмжээ багасах хандлагатай байдаг. Энэ сар Крипто зах зээл ямар бэлэг барих нь уу харцгааж байя.
Өнөөдрийн дугаарт:
Өөрөө хадгалах цаг
Kucoin биржийн 3 оронтой хүү
Ирээдүй рүү…
MeMe
Өөрөө хадгалах цаг
FTX болон бусад төвлөрсөн крипто платформуудын дампуурлаас үүдэн крипточид өөрсдийн койноо өөрсдөө хадгалахаар шийдсэн бололтой. Google-ээс "Self Costody" гэх 11 сарын сүүлийн хамгийн өндөр түвшиндээ хүрснээс харж болох юм.
Төвлөрсөн биржээс койнуудаа татан төвлөрсөн бус хэтэвч, жишээ нь Metamask, Trust, Keplr гэх зэрэг хэтэвч рүүгээ шилжүүлж болно.
Мөн койноо hardware wallet дотор хадгалж болно. Энэ нь flash шиг offline-аар хадгалдаг хэтэвч юм. Энэ төрлийн wallet болох Ledger-ийн борлуулалт өнгөрсөн долоо хоногт түүхэн дээд цэгтээ хүрсэн гэнэ. Мөн hardware wallet Trezor хэтэвчийн борлуулалт 300%-иар өсжээ.
Cryptonauts та төвлөрсөн бус байхыг хичээж, эрсдэлийг үргэлж тооцоолон шийдвэр гаргаж байгаарай. Hardware wallet найдвартай хэдий ч flash аа нэг л алга болгосон бол эргэж койноо олох боломж байхгүй гэдгийг мөн санаарай.
Сансрын тариалан
Энэ долоо хоногийн ургац хураах талбайгаар Stride-ийг сонголоо. Өмнөх дугаартай энэ төсөл дээр stake хийх тухай зааж байсан бол өнөөдөр bullish байдаг койн дээрээ арбитраж хийх тухай танилцуулах болно.
Хэрвээ Juno койн дээр bullish байдаг бол
100 JUNO-г зараад 105 stJUNO худалдаж авна.
105 stJUNO-гоо unstake хийж 110 JUNO болгоно.
28 хоног unstake хийхийг хүлээнэ.
Эцэст нь 110 JUNO той болно.
Үүнийг арбитраж хийх гээд байгаа юм.
Kucoin биржийн 3 оронтой хүү
Өнгөрсөн долоо хоногт төвлөрсөн крипто бирж KuCoin өндөр хүүтэй санхүүгийн хэрэгслийг гаргажээ.
233.15% Ethereum
253.28% Bitcoin
100% Tether.
Том тоо үргэлж том эрсдэлийг дагуулсаар байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүнийг мэдэхгүй, ямар эрсдэл байгааг тооцолгүй шууд хүүгээс болж хөрөнгө оруулалт хийх аюултай.



Энэ хэрэгслийг Dual investment гэдэг бөгөөд хоёр өөр койн дээр ирээдүйн төлөвлөсөн ханш дээр арилжиж ашиг хийдэг. Дээр харагдаж байгаа хүү нь target price буюу хугацааны төгсгөлд хүлээгдэж буй ханшид тулгуурлан гарсан тоо бөгөөд хэлбэж болдог. Төлөвлөсөн ханш дээрээ л очиж байж тэрхүү өндөр өгөөжийг хүртэх учраас амласан өгөөж дээрээ хүрэх нь тодорхойгүй. Энгийнээр тайлбарлавал Staking, Farming шиг ажилладаггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хэрвээ хөрөнгө оруулах гэж байвал маш сайн судлаарай. DYOR.
Гэрлийн хурдаар
Ankr DeFi protocol хязгааргүй их aBNBc койныг mint хийжээ.
Uniswap төвлөрсөн бус бирж NFT marketplace aggregator хөгжүүлж байна.
Telegram төвлөрсөн бус бирж байгуулж, крипто хэтэвчийг өөрсдийн платформтойгоо холбохоор төлөвлөж байна.
Coinbase бирж XRP, Bitcoin Cash, Ethereum-ийг бүртгэлээс хасна.
Биткойн олборлогчид бууж өгсөөр.(CryptoPuujin youtube)
Ирээдүй рүү…
12 сарын 5. 23:00 цагт АНУ-ийн Нийлүүлэлтийн удирдлагын хүрээлэнгээс гаргадаг үйлдвэрлэлийн бус худалдан авалтын менежерийн индекс гарна. (Non-Manufacturing PMI)
12 сарын 9. 21:00 цагт АНУ-ийн Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)
12 сарын 13. 20:30 цагт АНУ-ын 11-р сарын инфляц
12 сарын 15. 02:00 цагт АНУ-ын бодлогын хүүгийн түвшин.