Ethereum Merge-ийн дараа юу болов?
Крипто сонирхогчдод хүртээмжтэй, хэрэгтэй шууд үйлдэл авахуйц мэдээллийг хүргэх болно. 🚀🚀🚀
Шинэ түүх эхэлсний 4 дэх өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногт Ethereum Merge амжилттай болж Крипто салбарт нэгэн түүхийг бүтээлээ.
Энэ долоо хоногийн дугаарт:
Инфляц өндөр гарлаа
Ethereum merge-ийн дараа
Ape койнтой бол саналаа өгөөрэй
Сансарын тариалан
Техник шинжилгээ
Meme
Инфляц өндөр гарлаа
Америкийн нэгдсэн улсын инфляцын түвшин хүлээж байснаас муу гарч зах зээлийг улайлгалаа. Шинжээчид 8.1% гэж хүлээж байсан ч бодит байдал дээр 8.3% гарав. Энэ мэдээ уул шугамдаа зах зээл дээр шууд нөлөө байхгүй ч хэдэн хэдэн дам нөлөө үзүүлсэн юм. Үүнийг тайлбарлавал:
Инфляц өндөр гарсан учраас Төв банкнаас бууруулах эрчимтэй арга хэмжээ авна
Энэ арга нь бодлогын хүүг нэмэх
Бодлогын хүү нэмснээр долларын өртөг нэмэгдэнэ
Доллар үнэ цэнтэй болсноор хөрөнгө оруулагчид эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг илүүтэйгээр сонгоно
Эрсдэлтэй хөрөнгө оруулалт(хувьцаа, крипто) ханш унах болно.
Энгийнээр бол ийм үр дагавруудаас болж ханш унажээ. Илүү дэлгэрэнгүйг Crypto Puujin-гийн шинэ дугаараас үзээрэй.
Ethereum merge-ийн дараа
Ethereum блокчейн PoW дүрмээс PoS дүрэм рүү шилжсэнээр их сонирхолтой зүйлүүд тохиож байна.
Ethereum блокчейний ялгаруулдаг нүүрсхүчлийн хийн хэмжээ 99.99% иар багассан гэнэ. Энэхүү судалгааг Crypto Carbon Ratings Institute (CCRI) буюу Криптогийн нүүрсхүчлийн хийн үнэлгээний институт гэх байгууллага хийжээ. Merge-ийн өмнө Ethereum блокчейн 23'000'000 мегаватт эрчим хүчийг 1 цагт ашигладаг байсан бол одоо 2'600 мегаватт эрчим хүч ашигладаг болжээ. Ямартай ч Криптогийн нэрийг харлуулаад байдаг нэг асуудлыг шийдэв бололтой.
Dogecoin PoW дүрэм ашигладаг 2 дох том койн болжээ. 2013 онд зүгээр л нэг онигоо байсан койн ингээд зах зээлд өрсөлдөөд явж байна гэхээр итгэмээргүй. Амьд Iron man гэгддэг Elon Musk ийн ачаар ийнхүү олон нийтийн анхааралд өртсөн койн ойролцоогоор 8 тэрбум үнэлгээгээр Bitcoin-ий дараах PoW дүрэм ашигладаг койн боллоо.
Ether койныг Stake хийснээрээ Үнэт цаастай адилтган үзэх шалтгаан болжээ. SEC-ийн дарга Gary Gensler “Ether койныг хөрөнгө оруулалт талаас нь Howey Test ээр шалгавал үнэт цаас" гэж дүгнэжээ. Ether койныг худалдаж аваад Stake хийснээр хүүгийн өгөөж хүртдэг тул ингэж үзэж байгаа гэнэ. Харин тусдаа крипто салбар дотроо харвал яг ч хадгаламж, бонд зэрэг тогтмол хүүгийн өгөөжтэй хэрэгсэл шиг биш гэдгийг хэллээ. Ирээдүйд илүү зохицуулалт дор ялангуяа татварын хуулиар зохицуулах магадлалтай харагдаж байна.
Ethereum PoS зангилаанууд(nodes)-ийн 40 гаруй хувь нь 2 хоёр хаягт харьяалагдаж байна. Тэр хаяг нь staking үйлчилгээ үзүүлдэг Coinbase болон Lido юм. Lido бол төвлөрсөн бус протокол. Харин Coinbase төвлөрсөн бирж учраас олон хүний санааг зовоож, Криптогийн 2 дох том блокчейн нь төвлөрсөн болчих вий дээ гэсэн айдсыг дагуулаад байна.
Ethereum блокчейн-ний хувьд гайхалтай өдрүүд байсан ч Ether койны хувьд тийм байсангүй. 8 болон 9 сард Merge болох сургаар ханш 80% хувийн өсөлт үзүүлчихсэн. Харин одоо үйл явдал болоод эргэн ханш унаж байгаа дүр зураг харагдаж байна. Ер нь Хөрөнгийн зах зээл дээр мэдээний шок үйл явдал болохоос өмнө орчихсон байдаг.
Шилжилтийн үед Proof of Work дүрмээр ажилласан хамгийн сүүлийн блок Vanityblocks гэх NFT-ийг mint хийсэн байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь тухайн NFT-гийн үнэ байлаа. Mint хийхдээ 30.19 ETH буюу ойролцоогоор $50,000 төлжээ. Ийм их мөнгөөр Mint хийсэн гэхээр тэр хүн сүүлийнх гэдгийг мэдэж байсан ч юм шиг...

Ape койнтой бол саналаа өгөөрэй
Өнгөрсөн долоо хоногт Ape койны ханш унана гэсэн хүлээлттэй байсан ч өөрөөр эргэж 18% өсөлтийг үзүүллээ. 9 сарын 17-ны бямба гарагт 25 сая ширхэг APE койн түгжээнээс сулрах байсан. Их хэмжээний нийлүүлэлт орж ханш унана гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлээд байлаа. Гэтэл таамгаас зөрж ханш яагаад өссөнийг онож хэлж мэдэхгүй байгаа ч 9 сарын 16-нд 3 шинэ санал асуулга нээгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Хамгийн анхаарал татсан санал асуулга нь AIP-98: A Community-First ApeCoin DAO Marketplace Proposal - Brand Decision

Bored Ape Yach Club-ийн экосистем дээрх NFT-ийг бага шимтгэлээр арилжих боломжтой marketplace барих санал асуулга юм. Одоогоор 93.81%-тай дэмжигдэж байгаа учраас ирээдүйд APE экосистем marketplace-тэй болох нээ.
Сансарын тариалан
Cosmoc экосистем өдөр өдрөөр өргөжин тэлсээр л. Хэрэглэгч бидэнд гайхалтай боломжууд үүнийг нэмэгдсээр л. Liquid staking гэх санааг Stide гэх төсөл Cosmoc экосистем дээр амжилттай хэрэгжүүллээ. Liquid Staking гэдэг нь түгжээтэй биш хөрвөх чадвартайгаар stake хийхийг хэлээд байгаа юм. Уншигч танд нэгэн farm хийх нууц аргыг зааж өгье.
Stride руу ороод Atom койноо Stake хийнэ.
Хариуд нь stAtom авна
Osmosis chain рүүгээ stAtom ATOM койноо шилжүүлнэ
Osmosis Pool хэсгээс #803 POOL-д stATOM, ATOM хийгээд 14 хоногийн түгжээтэйд bond хийнэ
Ингээд ATOM 17% авахын зэрэгцээ арилжааны шимтгэл 0,3%, STRD койны урамшуулал авах болно.
Техник шинжилгээ
S&P 500 индекс 5 өдрөөр харвал:

S&P 500 хэдий хүчтэй барьж байсан support trendline-ийг эвдэж гарсан ч хүчтэй Bullish (дээшээ) Hammer candlestick гарч ирснээр энэ уналт үүгээр зогсож, ирэх өдрүүдэд өсөх магадлалтайг харуулж байна.
Тэгэхээр тийм ч амар уналт орж ирэхгүй болов уу. Юуны түрүүнд эвдэлж гарсан trendline дээр барих 3940 цэгийг ирж шалгах байх гэж бодож байна.
Ethereum-ын ханшыг өдрөөр харвал:

ETH/USD өмнөх долоо хоногт гаргасан шинжилгээ маш амжилттай болон Head and shoulders patter-ний neckline дээр ирлээ. Энэ цэг маш чухал цэг бөгөөд дүүш бүрэн breakout хийвэл short арилжааны төлөвлөгөөтэй байна.
Хэрвээ эндээс support аваад унахгүй тогтоод байвал long арилжааны төлөвлөгөө гаргана. Энэ зурган дээр харагдаж байгаагаар өмнө 2 удаа хүчтэй ойж ханш өсөж байсныг харах хэрэгтэй.
Ирээдүй багшийн хичээлд та сууж байсан уу? Хэрвээ тийм бол "Сахүүжилттай арилжаа хичээл"-дээ үнэгүй суугаарай. Ганцхан Ирээдүй багшийн хичээл биш CryptoPuujin багаас явуулж байсан хичээлд сууж байсан бүх сурагчдадаа бидний зүгээс бэлэг барьж байгаа юм шүү.
Энэ долоо хоногийн meme

Та мөн бидэнтэй өөрийн хөгжилтэй meme-ээ Discord Server-т хуваалцаарай.
Бидний бэлтгэсэн шинэ дугаар танд хүрлээ. Энэ хүртэл уншсан @Cryptonaunt танд баярлалаа.
Таны хөрөнгө оруулалтын луужин 🚀
CryptoPuujin багийн бэлтгэсэн судалгааны ажлуудыг орж уншаарай. 👇