🚀 КриптоПуужин танайд газардлаа
Крипто сонирхогчдод хүртээмжтэй, хэрэгтэй шууд үйлдэл авахуйц мэдээллийг хүргэх болно. 🚀🚀🚀
Өглөө, өдөр, оройн мэнд. CryptoPuujin багийг үздэг, дэмждэг эрхэм уншигч танд товхимлын шинэ дугаар удаан хугацааны дараа эргэн хүрж байна. Энэ хугацаанд таны хөрөнгө оруулалт сайн биз дээ. Бид ч бас алдаж оноод явж л байна. Зах зээлийн хэрэгтэй мэдээ, мэдээллээ товхимлоороо хуваалцаад үргэлжлүүлэн пуужиндъя.
Энэ долоо хоногийн дугаарт:
Инфляц хаачих вэ?
16% Крипто < 58% Хувьцаа
Helium Solana руу нүүнэ
Техник анализ
Meme
Инфляц хаачих вэ?
Өнгөрсөн долоо хоногийн 8 сарын 26-нд Jermome Powell ээлжит Jackson Hole ярилцлагаа өглөө. Тэрээр:
FED үргэлжлүүлэн бодлогын хүүгээ нэмж инфляцыг зохих түвшинд (2%) хүргэнэ гэлээ.
Хүүгийн түвшин өндөр байх нь бизнес эрхлэгчдэд хэцүү байх болно гэдгийг анхаарууллаа.
Энэхүү мэдэгдлээр инфляцыг бууруулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв. Инфляцад нөлөөлөх олон хүчин зүйлсийн нэг нь Хүлээгдэж буй инфляцын түвшин байдаг. Энэхүү мэдэгдлээрээ "Зах зээлд оролцогчдын дунд инфляц буурна" гэсэн хүлээлт үүсгэх гээд байх шиг хардлага төрүүллээ.
Харин богино хугацаандаа бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөнө гэдэг хөрөнгө оруулагчдад таагүй мэдээ байж:
S&P 500 индекс 3.5%
NASDAQ индекс 4%
Bitcoin 6.8%-иар тус тус уналаа.
За тэгээд 9 сард гарах FOMC-ийн мэдээг хүлээх зуураа Манай багийн бэлтгэн хүргэж байгаа эдийн засгийн ойлголтыг энгийнээр тайлбарладаг "EZ Эдийн засаг" булангийн шинэ дугаарыг үзээрэй.
16% Крипто < 58% Хувьцаа
"Pew Research Center" Америкийн иргэдээс Криптовалютын тухай судалгааг 2022 оны 07/05-17 хооронд авчээ. Ингэхэд судалгаанд оролцогсдын 16% нь Криптовалютад хөрөнгө оруулсан гэсэн бол 71% хөрөнгө оруулалт хийж худалдаж авч байгаагүй, үлдсэн 12% нь огт сонсож байгаагүй гэжээ. Харин Gallup-ийн "Economy and personal Finance" судалгаагаар Америк иргэдийн 58% нь ямар нэгэн компанийн хувьцааг эзэмшдэг гэж хариулжээ. Ингээд харахаар Криптовалютийг хөрөнгө оруулалтын өөр нэгэн төрлийн хэрэгсэл гэж үзвэл крипто зах зээл урт хугацаандаа тэлэх боломжтой байна. 🤩

Криптовалютад хөрөнгө оруулж үзсэн хүмүүсийн 46% нь "Хөрөнгө оруулалт нь хүлээж байснаас доогуур байгаа" гэж хариулжээ. Үүнээс үзэхэд хөрөнгө оруулагчдын бараг тал нь алдагтай эсвэл, тийм ч их өссөн гэж харагдахгүй байна. Мөн Fear and Greed index сүүлийн 4 сарын турш 50-аас доогуур буюу айдастай байгаагаас харахад богино хугацаанд хүмүүс криптовалютад хөрөнгө оруулах нь эргэлзээтэй харагдаж байна.😭
Helium Solana руу нүүнэ
Helium блокчейн нь төвлөрсөн бус интернэтийн сүлжээ юм. Хэрэглэгчид Helium сүлжээг ашиглахын сацуу бусдад сүлжээ дамжуулагч болдог. Өөрөөр хэлбэл Hotspot цацаад криптогоор (HNT) урамшуулал авна гэсэн үг. Энэ төсөл өөрийн сүлжээгээ Solana блокчейн руу шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа мэдэгдлээ. Ингэснээр Helium сүлжээний хурд, тогтвортой байдал, хүчин чадал гээд чухал үзүүлэлтүүд сайжирна гэж хөгжүүлэгч нар үзэж байгаа аж.

Helium сүлжээний шилжилтийн үеэр IOT, MOBILE, DC гэх зэрэг койнууд мөн шилжих бөгөөд шилжих эсэх санал асуулга 9 сарын 12-ноос эхлэх юм байна. Helium-ийн санаанаас харахад Helium өөрсдөө хийж чадахгүй гацаад байсан асуудлаа Solana-гийн хөгжүүлэгч нартай ойртож тэднээс суралцах, community-г нь ашиглах сонирхол байна уу даа гэж дүгнээд байгаа.
Техник шинжилгээ
Bitcoin-ны ханшийг өдрөөр харвал:

Уналтын тренд үргэлжилсээр байгаа бөгөөд 29,000-20,000 гэсэн тааз, шалны хооронд ханш хэлбэлзэж байна. Өмнө нь 5 удаа ойсон support zone дээрээ ирсэн харагдаж байна.
S&P 500 индекс өдрөөр:

Мөн адил уналтын тренд үргэлжилсэн хэвээр. Сүүлийн завсрын хөдөлгөөн дуусаагүй, доод тренд шугам дээрээс дахин түлхэлт авах магадлалтай. Өмнөх 2 тохиолдолд урт зүү татан дээш өсөж байсан харагдаж байна. Мөн 3900 гэсэн шал, тааз болсон zone дээр цэвэрхэн ойсноос харахад богино хугацаандаа өсөх магадгүй юм.
Дээрх дүгнэлтийг ганцхан цагийн ханш дээрээс, цөөхөн өгөгдөл дээр тулгуурлан гаргасан таамаг гэдгийг анхаараарай.
Энэ долоо хоногийн meme

Та мөн бидэнтэй өөрийн хөгжилтэй meme-ээ Discord Server-т хуваалцаарай.
Бидний бэлтгэсэн шинэ дугаар танд хүрлээ. Энэ хүртэл уншсан @Cryptonaunt танд баярлалаа.
Таны хөрөнгө оруулалтын луужин 🚀
CryptoPuujin багийн бэлтгэсэн судалгааны ажлуудыг орж уншаарай. 👇