Solana Killer???
Шинэ долоо хоногийн хоёр дох өдрийн мэнд. Уул нь мэдээ маань өнгөрсөн долоо хоногт хүрэх ёстой байсан хэдий ч бичсэн мэдээ маань үнэн зөв эсэхийг нягтлаад цаг алдчихлаа. Хамгийн гол нь итгэж болох мэдээ унших нь чухал шүү. 1 хоног хоцроосон учраас өнөөдрийн дугаартаа өндөр APY% farm танилцуулах болно оо. Stay tuned
Өнөөдрийн дугаарт:
Solana Killer
Сансарын тариалан
Summer is coming
Гэрлийн хурдаар
Meme
Solana Killer
Өнгөрсөн долоо хоногт крипто зах зээлийг бужигнуулсан нэгэн блокчейн мэндэллээ. Aptos гэх шинэ блокчейн $400 сая долларыг FTX Ventures, Binance Labs, Coinbase Ventures, Jump Crypto, A16Z, Multicoin Capital гэх мэт том тоглогчдоос санхүүжилт авсан төсөл юм. Хөгжүүлэгч нар нь цаад сэжмээрээ Facebook компанитай бас холбоотой юм байна. Өмнө нь stablecoin-ний төсөл LIbra санаачилсан ч хуулиар хоргилсон, үүний дараа Diem нэртэй мөн USD-тэй уяагдсан stablecoin-ний төсөл санаачилсан ч бүтэлгүйтэж байжээ.
Binance. FTX Coinbase гэсэн 3 том бирж дээр гарч hype өндөр гарсан хэдий ч арилжаа нээгдэх үед 47% ханш нь унажээ. Уул нь сайхан дээшээ пуужинддаг даа. Үүний шалтгааныг сийрүүлбэл:
Aptos 1 секундэд 100,000 гүйлгээ хийх чадвартай гэж анх хэлж байсан. Гэтэл сүлжээ ажиллаж эхэлсний дараа гацаж ойролцоогоор 1 секундэд 4 гүйлгээг шивж байсан гэнэ дээ.
101 validator-той ч ихэнх нь Aptos-ийн өөрийнх нь ажээ. Тэгэхээр яг төвлөрсөн бус байж чадаж байгаа юу?
Мөн дээр нь Aptos койны нийт тоо хэмжээний 51% нь нийтэд хуваарилагдана гэсэн боловч эсрэгээрээ таарсан
Энэ мэтчилэн олон асуултууд ундарч Discord server-т асуултаар будагдахад Aptos хариулахын оронд түр зуур discord server-mute болгожээ.
Ийм шалтгааны улмаас Aptos нэр хүндээ унагалаа. Хэрвээ сайн төсөл бол үйл ажиллагаагаа сайжруулна гэж найдъя.
Сансарын тариалан
Уналттай үед ханшийн хөдөлгөөн бага койнууд ялангуяа stablecoin-оор багцын ихэнх хувийг бүрдүүлэх нь эрсдэл бага байдаг. Мөн bull маркет эхлэх үед худалдан авахад бэлэн мөнгөтэй байх болно. Энэ удаагийн дугаараар stablecoin-ийг 23.23% тай хадгалах аргыг зааж өгье.
Binace юм уу төвлөрсөн бирж дээрээ BUSD тай байвал хялбар
Kava руу орж хэтэвчээ холбоно. Trust wallet-оо холбох хэрэгтэй шүү.
BUSD Earn хэсгийг сонгоно
Supply дарж хадгалах хэмжээгээ оруулна.
Summer is coming
Өмнөх дугаарт BTC өсөж магадгүй гэсэн таамгийг тоон үзүүлэлт дээр тулгуурлан дэвшүүлсэн билээ. Энэ удаад мөн баталгаа болох хэдэн дохиог бид оллоо.
1️⃣ Bitcoin Historical Volatility Index буюу биткойны түүхэн хөдөлгөөний индекс байж болох доод цэгтээ хүрсэн байна. Өмнө нь 3 удаа 25 доош орох үед BTC ханш дээшээ пуужиндаж байсан түүх үлджээ. Түүхийн дахин давтагдана гэж үзвэл тун удахгүй өвөл дуусах гээд л байна шүү.
2️⃣ Reserve risk буюу урт хугацаанд эзэмшигчдийн итгэл хэр байгааг харуулдаг индекс хамгийн бага түвшиндөө ирсэн байгааг харж болно. Үүнийг үгээр тайлбарлавал бага эрсдэлээр өндөр ашиг хүртэх боломжтой цэг гэж харж болно.
3️⃣ Bitcoin MVRV-Z индекс нь хэт их худалдаж, худалдаж авсан(overbought, oversold) статусыг харуулдаг. Мөн л хамгийн доод цэгтээ ирсэн байгааг харж болно. Өмнө нь энэ бүс дээр ирсний дараа ханш өсөж bull market эхэлж байсан байна. Түүхийн дахин давтагдана гэж үзвэл тун удахгүй өвөл дуусах гээд л байна шүү.
Гэвч өмнөх уналттай зах зээл нь өнөөгийн эдийн засгийн байдлаас өөр байсан гэдгийг санах хэрэгтэй. Инфляц ийм өндөр байсангүй, түүнийгээ дагаад бодлогын хүү ч ийм өндөр байгаагүйг анхаарах нь зүйтэй. Хэрвээ биткойн нь макро орчноос үл хамааран бие даан хөдөлдөг гэж үзвэл дээрх өгөгдлөөс өвөл дуусаж хавар эхлэх нь гэж таамаглаж болох юм.
Гэрлийн хурдаар
100,000 санхүүжилт авч Forex хийх боломж байдгийг та мэдэх үү? Санхүүжилттэй арилжааны сургалтаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
AAVE өөрийн доллароор баталгаажсан stablecoin-ний дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.
Зах зээл дээр тэргүүлэгч Azuki NFT өөрийн биетээр баталгаажсан токен Physical acked Token гаргана.
Хакерууд Olympus DAO төслөөс 300,000 долларын үнэлгээтэй койныг хулгайлж, тэр өдрөө эргүүлэн өгчээ.
Энэтхэг улсын Firozabad дүүрэгт цагдаагийн гомдлыг Polygon блокчейн дээр бүртгэж авна.