☠️ Хар дарсан stablecoin
Сүнсний баярын мэнд хүргэе😈. Cryptonauts бидний айдаг түүх сүнс, zombie, алуурчин эсвэл чөтгөрт байдаггүй. Харин бидний айдас hacker-дуулах, seed phrase-ээ мартах, stablecoin тогтворгүй болох…💀
Эдгээр зүйлс бол үнэхээр сүнс зайлмаар аймшигтай зүйлс шүү.👻 Харин танд юу аймшигтай вэ?
Өнөөдрийн дугаарт:
Хар дарсан Stablecoin
NFT биш NFT
Аймшгийн airdrop-ууд
Техник шинжилгээ
Meme
☠️ Хар дарсан Stablecoin ☠️
Stablecoin-ий түүхэн дэх дахин нэг аймшгийн түүх бичигдлээ. Энэ жилийн хамгийн аймшгийн түүх Terra байсан гэдэгтээ бүгд санал нийлэх биз. Тогтвортой койн тогтворгүй болж зах зээлийг хар дарсан зүүд болгон хувиргасан билээ. Харин энэ удаад хагас алгоритмик Near блокчейн дээрх USN stablecoin-ийн барьцаа хөрөнгө 40 саяд доллароор дутсан байжээ. Энэхүү stablecoin-ийг 4 сард Decentral Bank гаргасан бөгөөд тухайн үедээ 25% өгөөж өгч гарч ирснээрээ зах зээлд танигдсан. Near блокчейнийг үйл ажиллагааг зохицуулдаг Neat Foundation өнгөрсөн долоо хоногт зах зээлийн хүнд нөхцөл байдал болон double-minting буюу давхар олборлосноос USN stablecoin-ийн барьцаа хөрөнгө 40 сая долларын зөрүүтэй байгааг илрүүлж үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдэв.
Ингэснээр шинээр USN койн олборлохоо больж, Ref.finance биржээс 40 сая USN койныг гарган авч арилжааг зогсоосон байна. USN Protection Programme-ийн дагуу USN койноо USDT stablecoin-оор сольж эхэлжээ.
Энэ аймшгийн зах зээл дээр шинэ stablecoin гаргахаар олон төслүүд дайрсаар байгаа тухай өмнөх дугааруудад бичиж байсан. Тэгвэл энэ удаад FTX өөрсдийн stablecoin гаргах гэж байгаа тухай танилцууллаа.
Тогтвортой байх уу?, Тогтворгүй байх уу?
🎃 NFT биш NFT 🎃
Өнгөрсөн долоо хоногт Reddit галыг асааж түмнийг шуугиуллаа. Хэрэглэгчдэдээ хэтэвч нээх хялбар хэрэглээг нэвтрүүлснээр 7 сард гарсан Snoo NFT цуглуулга моодонд оржээ. Энэ NFT нь хэрэглэгч өөрийн profile дээрээ тавих, тус тусын онцгой animation хөдөлгөөнийг үзэх гэх зэрэг өөрийгөө Reddit орчинд илэрхийлэх боломжийг олгосон юм. Тоон баримтаас дурдвал:
Floor price буюу шал үнэ 0.45 ETH (+1942%)
Худалдаа 790 (+1369%)
6.3 сая долларын нийт арилжаа
3 сая хэтэвч нээгдсэн байна. (Opensea оролцоогоор 2.3 сая хэрэглэгчтэй)
85% онцгой эзэмшигчийн харьцаа. Bored Ape Yacht Club 64% байдаг.
Хамгийн үнэтэй NFT 18 ETH($24,208)-ээр зарагдсан
Дээрх тоон үзүүлэлтүүд Reddit дээрх NFT хэрхэн пуужиндаж байгааг харуулж байна. Үүний гол шалтгаан нь хэрэглэгчдэд NFT худалдан авахад хялбар болгож өгсөн нь байлаа. Opensea дээр NFT авахын тулд Metamask дээр хэтэвч нээх 12 нууц үгээ хадгалах, койноо шилжүүлэх, тэгэхийн тулд төвлөрсөн бирж дээр данстай байх, NFT худалдаж авахдаа шимтгэл төлнө гэх зэрэг олон үе шаттай төвөгтэй ажлуудыг хийдэг.
Reddit дээр хэтэвч нээхэд 12 үгээ хадгалах шаардлагагүй, өөрийн зохиосон нууц үгээ л нэвтэрнэ
Койноор гүйлгээ хийх хэрэггүй банкны картаа холбоод л болоо
Гүйлгээний шимтгэл төлөхгүй гэсэн давуу талууд энэ өсөлтөд нөлөөлжээ.
Харилцаа холбооны том компаниуд энэ мэтчилэн нэг нэгээрээ блокчейнтэй холбогдсоор л. Үүнтэй зэрэгцэн Twitter компани крипто хэтэвч хөгжүүлж байгаа тухайгаа хэлсэн. Мөн Apple компани хүртэл Iphone-оосоо NFT худалдан авдаг болно гэж зарласан. Ирээдүй нэг л зүгт яваад байх шиг.
Аймшгийн airdrop-ууд 🧛🏻♂️
Сүнсний баяраар хүүхдүүд үнэгүй чихэр цуглуулдаг шиг бид өнөөдөр үнэгүй койн цуглуулна аа.
Шинээр гарч буй блокчейнүүд өөрсдийн testnet буюу туршилтын сүлжээнд дээр оролцсон хүмүүстээ их хэмжээний airdrop өгдөг тренд гараад байна. Үүний нэг жишээ бол Aptos байсан. Харин одоо Arbitrum, Zksync, Sui гэх төслүүд airdrop өгөх тун дөхөөд байна.

Элээд SUI airdrop хэрхэн үнэгүй койн авахын тулд юу юу хийх хэрэгтэйг тайлбарлая. Дараа arbitrum zksync зааж өгөх болно оо.
Хэтэвч суулгах
Testnet дээр койн авах
а. discord server-ээс авч болно https://discord.gg/sui
б. Bluemove вэбсайтаас авч болно. connect wallet - faucet товчийг дараад авна
NFT mint хийж турших. Ингэхдээ өөрийн компьютер дээр зургаа бэлдчихсэн байгаарай.
Өөрийн Bluemove хаягаа үүсгэх хэрэгтэй. Ингэснээр бот биш бодит хүн оролцсон харагдаж airdrop магадлал нэмэгдэнэ.
Got beef тоглоомыг тоглох
2048 тоглоомыг тоглох. Ингэхээр NFT өгнө. Түүнийг claim дарж авах хэрэгтэй.
Техник шинжилгээ 🧟♂️
🧙♂️ S&P 500
S&P 500 индекс эхлээд доошоо чиглэлтэй суваг үүсгээд дээшээ breakout хийн дараа нь боломжийн урт цагийн хүчтэй таазыг (resistance) дээш эвдэн гарч өдрийн chart дээр лаа бүтэн bullish ногоон хаагдсанаар өсөлтүүд эхэлсэн гэж үзэж байна. 4 цагийн chart дээр эвдэж гарсан цэгийг ирж шалгахад long арилжаа нээвэл магадлал маш өндөр харагдаж байна.
🧙♀️ ETH/USD
Ethereum миний өмнө нь таамаглаж байснаар том гурвалжин pattern-ийг дээшээ сэтэлсэн харагдаж байна. Ханш дээшээ энэ эрчээрээ $1800 хүртэл өсөх магадлал өндөр харагдаж байна. Гэхдээ $1800 орчим маш хүчтэй урт хугацааны resistance trendline байг учир тэр цэгээс тодорхой хэмжээний уналт үзүүлэх болов уу гэж таамаглаж байна.
Энэ долоо хоногийн Meme