Мөнгөний хувьсгал болон санхүүгийн эрх чөлөөний төлөөх тулаан
Худалдаачин ба агуу аянч Марко Поло 1271-ээс 1295 оны хооронд Хубилай Хааны Юан гүрэнд алс холыг туулан ирсэн бөгөөд 17 жилийг дэлхийн хуурай газрын тавны нэгийг эзлэх агуу эзэнт гүрэнд өнгөрүүлжээ.
Хоёр арванг харийн нутагт өнгөрүүлээд нутагтаа эргэж ирээд үзсэн туулснаа цаасан дээр буулгасан бөгөөд Марко Пологийн аялал гэх номыг бичсэн байдаг. Энэхүү номондоо олон гайхамшгийг дурдсан агаад тэдгээрийн нэг нь модны холтсоор хийсэн ЦААСАН МӨНГӨ байжээ.
Цаасан мөнгийг бий болгоод зогсохгүй дэлхийн түүх, өв соёлд арилашгүй мөрөө үлдээсэн Монгол түмэн дараагийн том Санхүүгийн хувьсгалд мөрөө үлдээх цаг ирээд байна.
Хариуцлагагүй улс төрчид, баячуудад л үйлчилдэг төв банкны системээс үл хамаарах шинэ төрлийн Санхүүгийн тогтолцоо бидний өмнө бий болж байна.
Энэхүү хувьсгалд оролцох өөрсдийн оролцоогоо харахаар алдарт яруу найрагч Нацагдоржийн “Хуучин Хүү“ өгүүллэгт бичигдсэн:
Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорж, дэлхийн боловсролоос гээгдэнэ.
гэсэн мөр санаанд орсныг юунд нуух билээ.
Крипто Пуужин баг танд толгой эргэм олон мэдээлэл, тоо томшгүй олон төсөл дундаас чухал Мэдээлэл, Пуужиндах төслүүдийг цаг алдалгүй хүргэх зорилготойгоор энэхүү мэдээний порталыг нээж байна.
Subscribe заавал хийгээрэй.
Холбоо барих мэдээлэл:
